Хэт улаан туяа нь хүний нүдэнд харагдахгүй, үзэгдэх гэрлээс урт долгионы урттай цахилгаан соронзон долгион юм. Хэт улаан туяаг 1800 онд одон орон судлаач Ноён Вилиам Хершел олж нээсэн байдаг. Нарнаас дэлхийд ирэх эрчим хүчний талаас ихэнх хэсэг нь хэт улаан туяа, 40% нь үзэгдэх гэрэл, үлдсэн багахан хувь нь хэт ягаан туяа байдаг. Шингээгдсэн болон ялгаруулсан хэт улаан туяаны харьцаа нь дэлхийн цаг агаарт маш чухал нөлөөлөл үзүүлдэг.
Хэт улаан туяаны талаархи гайхалтай баримтууд :
Хэт улаан туяаны долгионы урт нь 0,78мкм-с 1мм байдаг ба ихэвчлэн гурван сегментэд хуваагддаг.
Долгионы уртаас хамааран хүний биед нэвтрэх гүн нь харилцан адилгүй байдаг. IR-C нь арьсны эвэрлэг давхаргад шингэдэг, IR-B нь барагцаагаар 1мм гүнд нэвтэрч арьсны дермисд нэвтэрдэг бол IR-A нь хамгийн гүнд буюу нэлээн хэдэн мм хүртэлх гүнд нэвтэрдэг байна. Иймд хэт улаан туяаны шарлагын аппаратууд нь ихэвчлэн IR-A долгионыг ялгаруулахаар зохион бүтээгдсэн байдаг.
Хэт улаан туяаны эмчилгээ нь холбогч эдийн уян хатан чанарыг нэмэгдүүлж үе мөчний хөшилтийг бууруулна, өвдөлтийг намдаана, булчингийн чангаралыг тавиулна, цусан хангамжийг нэмэгдүүлнэ, үрэвслийг намдаана, хаванг буулгана, эдгэрэлтийг дэмжинэ. Цусан хангамжийг нэмэгдүүлснээр тухайн хэсгийн уураг, тэжээл болон хүчил төрөгчийн хангамжийг нэмэгдүүлж эдгэрэлтийг түргэсгэнэ. Хэт улаан туяаны өвчин намдаах болон залуужуулах шинж чанар нь сүүлийн 40 жилийн турш хэрэглэгчддэд танигдан хэрэглэгдсээр ирсэн.
Хэт улаан туяа нь биеийн хэсгүүдэд шарлага хийхэд маш тохиромжтой. Шууд хүрэлцэх дулааныг бодвол хялгасан судсууд болон мэдрэлийн төгсгөлүүд байгаа гүнд нь хүрч үйлчилдэгээрээ илүү ач холбогдолтой.
Монгол Эмимпэкс Концернийн худалдаанд нэвтрүүлээд буй хэт улаан туяаны шарлагын аппарат нь дараахи давуу талуудтай:
Comments