Чихрийн шижин нь цусан дахь инсулин даавартай холбоотойгоор үүсдэг өвчин юм. Нойр булчирхай нь хүний идсэн хоол хүнснээс өөх, сахарыг шүүн авч задалдаг бөгөөд инсулин даавар ялгаруулдаг. Ходоодонд орсон хоол хүнс нь сахар буюу глюкоз болж задарна. Энэ нь биеийн бусад эсүүдэд хэрэгтэй энергийг бий болгодог. Харин цусан дахь глюкозын хэмжээг инсулин зохицуулдаг
Чихрийн шижин өвчний хэлбэрүүд
1-р хэлбэрийн чихрийн шижин: Нойр булчирхайн инсулин ялгаруулдаг эсүүд (бета эсүүд) нь дархлааны системээс болж устсан тохиолдолд үүсдэг. Ийм эмгэгтэй хүмүүс инсулин ялгаруулдаггүй учир цусан дахь сахар/глюкоз/-ын хэмжээг тогтвортой барихын тулд инсулин тариулах шаардлагатай. Энэ хэлбэрийн чихрийн шижин нь ихэвчлэн 20-оос доош насанд эхэлдэг.
2-р хэлбэрийн чихрийн шижин: Уг хэлбэрийн чихрийн шижин нь маш элбэг тохиолддог. 2-р хэлбэрийн чихрийн шижин нь 1-р хэлбэрийн чихрийн шижингээс ялгаатай нь инсулин ялгаруулдаг. Гэвч ялгарсан инсулин нь шаардлагатай хэмжээнд хүрэхгүй эсвэл өвчтөний биед нөлөө үзүүлдэггүй. Энэ тохиолдолд глюкоз эсүүдэд хуваарилагдаж чадахгүйд хүрдэг. Илүүдэл жинтэй, 40 гаруй насны хүмүүс өвчлөх хандлагатай боловч хэвийн жинтэй хүмүүс тусах магадлал ч бий. Заримдаа “Насанд хүрэгсдийн чихрийн шижин” гэж нэрлэх бөгөөд сүүлийн үед хүүхдүүд хүртэл өвчилж байгаа нь хэт таргалалт залуужиж байгаагийн илрэл юм.
Чихрийн шижингийн эхэн үед шинж тэмдгүүд илэрдэггүй бөгөөд анзаарагдахгүй байсаар аажим хүндэрдэг. Тиймээс ихэнх хүмүүс хүндрэхээс нааш өөрийгөө чихрийн шижингээр өвчилснөө мэддэггүй. Хэрэв доорх шинж тэмдгүүд танд болон таны ойрын хүнд илэрсэн бол эмчид яаралтай хандан цаашид хүндрэхээс сэргийлэх боломжтой.
Урьдчилан сэргийлэх:
Comments