Өдөрт хүний биед шаардагдах C амин дэмийн тун ямар байдаг вэ?
Судалгаагаар эрүүл насанд хүрэгчдийн 6% үүнээс оюутнууд, тамхи татдаг хүмүүс С амин дэмийн дутагдалд хамгийн их өртдөг байна. 90-100мг хэрэглэх нь өдрийн хэрэглээг бүрэн хангана. 200мг-аас дээш тунгаар өдөрт хэрэгдэхэд ямар нэг сөрөг болон эерэг нөлөө үзүүлддэггүй.
С амин дэмийг өөртөө агуулдаг хүнсүүд
Сүү цагаан идээ, айраг, өрөм, бяслаг, гурил, гурилан бүтээгдэхүүнүүдэд С амин дэм огтхон ч агуулагддаггүй. Харин жимс, жимсгэнэ, хүнсний ногоонд ихээр агуулагддаг учраас хүн өдрийн наад захын хэрэгцээгээр жимс ногооноос авах боломжтой байдаг. Нохойн хошуу, чацарганад С амин дэмийн агууламж хамгийн өндөр. 100 гр чацаргана 700 мг витамин с агуулна гээд боддоо. Мөн:
С амин дэм хэрэглэхэд анхаарах зүйлс
Эмч нарын зөвлөж байгаагаар С амин дэмийг хэтрүүлэн хэрэглэх нь огт хэрэглэхгүй байснаасаа ч илүү хор хөнөөлтэй гэдэг. Хэдий витамин ч гэсэн химийн элемент, эмийн бодис. Нөгөөтэйгүүр, витамин бүр өөрийн гэсэн гаж нөлөөтэй, илрэх шинж тэмдэг нь өөр. Жишээлбэл витамин С илүүдсэн тохиолдолд шүд хөхрөнө,турна. Антибиотик их хэрэглэвэл уушгинд мөөгөнцөр үүсдэг шиг С витамины илүүдлээс болж бөөрөнд чулуу үүсдэг. Гэхдээ антибиотикийн буруу хэрэглээнээс үүдсэн гаж нөлөө богино хугацаанд илэрдэг бол витамины илүүдлийн шинж тэмдэг тийм амархан илрэхгүй. Витамин нь антибиотикийг бодвол хүч багатай учраас удаан хугацаанд чихэр идэж байгаа шиг хэрэглэвэл өвчин үүсгэж ч болно. Тиймээс витамин, антибиотикийн аль алиныг нь эмчийн заавраар хэрэглэх хэрэгтэй.
Comments