Байршил
|
Үлдэгдэл 0 |
Хэрэглэх заалт: Клопи-денк 75 нь хатуурсан артерийн судсанд бүлэн үүсэх (атеротромбоз) процессыг саатуулж улмаар хатуурсан артерийн судсанд бүлэн үүссэний улмаас үүсэх эрсдлийг (цус харвалт, зүрхний булчингийн шигдээс болон үхэл) багасгана. Доорхи хүнд явцтай эрсдлийг багасгах зорилгоор хэрэглэнэ. · артерийн судасны хатууралтай (атеросклероз) хүмүүс · зүрхний булчингийн шигдээс, цус харвалт, захын судасны эмгэгээр урьд нь өвдөж байсан хүмүүс · цээжний хүнд хэлбэрийн өвдөлт буюу “зүрхний тогтворгүй бах”, “зүрхний булчингийн шигдээс”-ээр өвдөж байсан хүмүүс. Уг эмгэг байдлын үед эмч цусны урсгалыг эргэн сайжруулах зорилгоор нарийссан болон бөглөрсөн артерийн судсанд стент тавьж болно. Эмч ацетилсалицилын хүчил (өвдөлт, намдаах, халуун бууруулах, цусны бүлэгнэлтийг саатуулах үйлдэлтэй бэлдмэл) хэрэглэхийг зөвлөнө. · зүрхний хэмнэл алдагдал, “зүрхний тосгуурын чичирхийлэл” зэрэг өвчтэй хүмүүс, шинэ бүлэн үүсэх болон томрохоос сэргийлдэг цусны бүлэгнэлтийг саатуулах ууж хэрэглэдэг эм (витамин К-ын эсрэг бэлдмэл) хэрэглэх боломжгүй хүмүүс.
Жор: Жороор олгоно.
Үйлдвэрлэсэн улс: Герман
Найрлага: Клопидогрел 75мг
Хэрэглэх заавар: Зүрхний тосгуурын чичирхийлэлийн (зүрхний хэмнэл алдал) эмгэгтэй өвчтөнд Клопи-Денк 75 бэлдмэлийн нэг шахмалыг өдөрт нэг удаа хоолтой хамт эсвэл хоолноос хамааралгүй, өдөр бүр тогтсон цагт хэрэглэх хэрэгтэй. Хэрэв таны цээжээр хүчтэй (тогтворгүй зүрхний бах, зүрхний булчингийн шигдээс) өвдөж байсан бол эмч Клопи-Денк 75 бэлдмэлийг эмчилгээний эхэнд 300мг (75мг-ын 4 шахмал) тунгаар нэг удаа уулгана. Дараа нь Клопи-Денк 75 бэлдмэлийг ердийн тунгаар буюу хоногт 1 шахмалаар дээр заасны дагуу хэрэглэнэ. Клопи-Денк 75 бэлдмэлийг эмчийн заасан хугацаагаар үргэлжлүүлэн хэрэглэнэ.