Байршил
|
Үлдэгдэл 0 |
Зориулалт: Жирэмслэлтээс хамгаалах бэлдмэл. Мидиана® бэлдмэлийг эмэгтэйчүүдэд хэрэглэхийн өмнө нь тухайн эмэгтэйд вений судасны тромбоэмболи эмгэг байгаа эсэх болон жирэмслэлтээс хамгаалах бусад нийлмэл бэлдмэл хэрэглэх үед вений судасны тромбоэмболи үүсэж байсан эрсдлийг тооцох шаардлагатайг анхаарна уу
Жор: RX
Үйлдвэрлэсэн улс: Унгар
Найрлага: 3мг дроспиренон болон 0,03мг этинилэстрадиолийг агуулдаг
Хэрэглэх заавар: Мидиана® бэлдмэлийг яаж хэрэглэх вэ? Мидиана® бэлдмэлийн эхний шахмалыг сарын мөчлөгийн эхний өдрөөс ууж хэрэглэнэ. 21 хоногийн турш өдөрт нэг шахмалаар тогтмол тогтсон цагт ууж хэвшинэ. Сүүлийн шахмалыг уусны дараа долоо хоног завсарлана. Энэ үед эмийг зогсоосонтой холбоотой сарын тэмдэг төст цусархаг ялгадас доошоо гарна. Долоо хоног завсарласны дараа дараагийн ээлжийн шинэ савалгаатай бэлдмэлээс эхлэн ууна (сарын тэмдэг зогсоогүй байсан ч хамаагүй). Өмнө нь жирэмслэлтээс хамгаалах дааврын нийлмэл бэлдмэлийг хэрэглэж байгаагүй тохиолдолд (сүүлийн сард): Мидиана® бэлдмэлийн эхний шахмалыг анх хэрэглэхдээ сарын мөчлөгийн эхний өдөр ууна. Жирэмсний эхний гурван сард жирэмслэлт таслагдсан тохиолдолд: Жирэмсний эхний гурван сард ураг зулбах болон эмнэлгийн заалтаар үр хөндүүлсэн өдөр Мидиана® бэлдмэлийн эхний шахмалыг ууна. Энэ үед жирэмсэлтээс хамгаалах давхар аргыг хэрэглэх шаардлагагүй. Төрсний дараа болон жирэмсний хоёр дахь гурван сард жирэмсэлтийг тасласан тохиолдолд: Жирэмсний дунд дахь гурван сард төрөх, зулбах эсвэл эмнэлгийн заалтаар үр хөндүүлсэний дараах 21-28 хоногт бэлдмэлийн анхны шахмалыг хэрэглэнэ. Энэ үед жирэмсэлтээс хамгаалах аргыг давхар хэрэглэх шаардлагагүй. Шахмалыг уугаагүй мартсан тохиолдолд Эм хэрэглэх хоорондын мартагдсан хугацаа 12 цагаас бага байвал жирэмслэлтээс хамгаалах үйлдэл хэвийн байдаг учир санангуут мартагдсан шахмалыг ууж цаашид эмийг тогтмол цагт ууж хэвших шаардлагатай. Эм хэрэглэх хоорондын мартагдсан хугацаа 12 цагаас их байвал жирэмслэлтээс хамгаалах үйлдэл багасч үр тогтсон гэдэгт баталгаа өгч чадахгүй учир жирэмслэлтээс хамгаалах аргыг давхар хэрэглэнэ. Бэлдмэлийг мартсан тохиолдолд цаашид дараах зарчмыг баримтлана. Үүнд: 1. Бэлдмэлийн завсарлагыг 7 хоногоос илүү байх ёсгүй 2. 7 хоногийн завсарлага нь гипотамалус – гипофиз - өндгөвчний үйл ажиллагааг дарангуйлахад хангалттай хугацаа байдаг.