Байршил
|
Үлдэгдэл 0 |
Хэрэглэх заалт: Артерийн даралт ихсэх өвчний эмчилгээ
Жор: Жороор олгоно.
Үйлдвэрлэсэн улс: Швейцарь
Найрлага: 10мг амлодипинтэй тэнцэхүйц 13.87мг амлодипин бесилат ба 160мг валсартан агуулна
Хэрэглэх заавар: Дан эмчилгээнд үр дүнгүй байгаа артерийн даралт ихсэх өвчиний үед хавсарсан найрлагатай Эксфорж эмчилгээг хэрэглэдэг.
Зөвлөх тун – 1 шахмалаар хоногт 1 удаа хэрэглэнэ. Дан эмчилгээнээс хавсарсан эмчилгээнд шууд шилжихдээ эмнэлзүйн нийцлийг анхаарах хэрэгтэй.
Валсартан ба амлодипинийг тус тусд нь хэрэглэж буй өвчтөнд эдгээр найрлагуудыг агуулсан Эксфорж бэлдмэлээр солин хэрэглэж болно.
Артерийн даралтыг зорилтот түвшинд хүргэхийн тулд хэд хэдэн эмийн бэлдмэл шаардлагатай болсон өвчтөнд Эксфорж бэлдмэлийг эхний ээлжийн эмчилгээнд хэрэглэж болно. Эксфорж бэлдмэлийн эмчилгээг артерийн даралт ихсэх өвчний эхний ээлжийн эмчилгээнд хэрэглэхдээ эрсдэл/ашигийн харьцааг үнэлэн тооцох хэрэгтэй.
Хэрэглэж эхлэх үеийн хоногийн тун–Эксфорж бэлдмэлийн 1 шахмал 5мг/160мг, буюу Эксфорж бэлдмэлийн 1 шахмал 10мг/160мг байна. Тунг 1 буюу 2 долоо хоногийн дараа дээд тун болох 10мг/320мг хүртэл ихэсгэж болно. Эксфорж бэлдмэлийг эргэлдэх цусны хэмжээ дутагдалтай өвчтөнүүдийн эхлэх эмчилгээнд зөвлөдөггүй.
Эксфорж бэлдмэлийг усаар даруулж хэрэглэхийг зөвлөдөг. Бэлдмэлийг хоолноос хамааралгүйгээр хэрэглэнэ.