Байршил
|
Үлдэгдэл 0 |
Хэрэглэх заалт: Янз бүрийн байршил, шалтгаантай шархны 1-р үед буй (идээт үхжил) халдварт шарх, үүнд: өвдөлтийн хам шинж их байх (халдвар авсан II-IV зэргийн түлэгдэлт; цоорол; трофик шархлаа; мэс заслын дараах ба гэмтлийн дараах шарх, цоорхой; буглаа, идээт үрэвслийг хагалсны дараах шарх; бугласан хатиг, шоргоолжин хатиг, хөлсний булчирхайн идээт үрэвсэл, идээлсэн атером, липом зэргийн мэс заслын эмчилгээний дараа).
Жор: Жороор олгоно.
Үйлдвэрлэсэн улс: ОХУ
Найрлага: Үндсэн үйлчлэгч бодис: офлоксацин - 1 г, диоксометилтетрагидропиримидин (метилурацил) - 4 г, лидокаины гидрохлоридын моногидрат (лидокаины гидрохлорид) - 3 г;
Хэрэглэх заавар: Гадуур, өдөрт 1 удаа 1-2 долоо хоногийн туршид хэрэглэнэ. Шарх болон түлэгдлийг цэвэрлэсний дараа тосон түрхлэгийг шархны гадаргуу дээр нимгэн түрхэнэ (дараа нь ариун самбайн боолтоор бооно) эсвэл самбайн боолтын гадуур түрхэхэд гэмтсэн хэсэг рүү тосон түрхлэг шингэнэ.
Мэс заслын цэвэрлэгээ хийсний дараа тосон түрхлэг шингээсэн самбайн чихээсээр идээт шархны хөндийг бөглөнө. Тосон түрхлэгтэй самбайн турундыг цоорхой руу хийнэ.
Идээт шархны эмчилгээний үед тосон түрхлэгийг өдөрт 1 удаа, түлэгдэлтийн эмчилгээний үед ялгарч буй идээний хэмжээнээс хамаарч өдөр бүр эсвэл 7 хоногт 2-3 удаа хэрэглэнэ. Хоногийн хамгийн дээд тунг 100 г –с хэтрүүлж болохгүй. Эмчилгээний үргэлжлэх хугацаа нь шарх идээт шингэнээс цэвэрлэгдэх явц болон үрэвсэл намдах хугацаанаас хамаарна.