Байршил
|
Үлдэгдэл 0 |
Хэрэглэх заалт: Чихрийн шижингийн эмчилгээнд хэрэглэнэ. Микстард® нь хосолсон үйлдэлтэй инсулины бэлдмэл юм. Энэхүү давхар найрлагад богино болон урт хугацааны үйлдэлтэй инсулины бэлдмэл ордог. Холимог инсулины бэлдмэлийг ихэвчлэн өдөрт 1-2 удаа тарьж хэрэглэх бөгөөд богино хугацааны үйлдлийн явцад урт хугацааны үйлдэл үргэлжлэн давхар явагддаг байна.
Жор: Жороор олгоно.
Үйлдвэрлэсэн улс: Дани
Найрлага:100 ОУН/мл. Бортогонд савлагдсан тарилгад зориулсан хөвмөл
Хэрэглэх заавар:
Хэрэглэх тунг тухайн өвчтөний хэрэгцээ шаардлагад нийцүүлж, хувь хүн бүрт тохируулан гаргана. Хувь хүн бүрт шаардлагатай инсулины тун ихэвчлэн 0.3-1.0 ОУН/кг/хоногт байна. Хоногт шаардлагатай инсулины хэрэгцээ инсулинд тэсвэртэй (бэлгийн бойжилтын үед болон хэт тарган хүнд) болсон хүмүүст магадгүй өндөр, харин инсулины дотоод шүүрлийн тодорхой хэмжээний ялгаралтай, үлдэцтэй өвчтөнүүдэд бага байж болно. Нүүрс ус агуулсан хоол идсэнээс хойш 30 минутын дараа тарьж хэрэглэнэ.
Тунгийн зохицуулалт
Дагалдах өвчин, ялангуяа халуурах болон халдварын гаралтай өвчний үед ихэвчлэн өвчтөний инсулины хэрэгцээ нэмэгдэнэ. Элэг, бөөр, бөөрний дээд булчирхай, өнчин тархи, бамбай булчирхайн хавсарсан өвчин эмгэгүүдийн үед инсулины тунг өөрчлөх шаардлагатай. Хэрэв өвчтөн өөрийн хоолны дэглэм, дасгал хөдөлгөөнөө өөрчилвөл тунг тохируулах шаардлага гарч болзошгүй. Мөн өвчтөн нэг төрлийн инсулинээс өөр төрлийн инсулинд шилжиж байгаа тохиолдолд тунг магадгүй зохицуулах зайлшгүй шаардлага гарч болно.
Хэрэглэх арга
Арьсан дор тарьж хэрэглэнэ. Инсулины хөвмөлийг судсанд огт тарьж болохгүй. Микстардыг® хэвлийн урд талын хана болон гуяны арьсан дор тарина. Хэрэв эвтэйхэн бол өгзөг болон мөрний дээд талын хэсэгт тарьж болно. Хэвлийн арьсан дор тарихад бусад хэсэгт тарьснаас илүү удаан шимэгддэг. Арьсыг дээш нь өргөж нугалаас гаргаж тарилгыг хийнэ. Энэ нь санамсаргүйгээр булчинд тарих эрсдлийг бууруулдаг учиртай. Зүүний үзүүрийг арьсан дор 6 секунд орчим тунг бүрэн шахагдаж дуустал нь байлгана. Тарьсан хэсэгтээ байнга эргэх хөдөлгөөнөөр иллэг хийж байх нь тэр хэсэг газарт өөхөн дистрофи үүсэх эрсдлийг бууруулж өгдөг. Микстард® Пенфиллыг® зөвхөн Ново Нордиск компанийн тарилгын хэрэгсэл болон НовоФайн® эсвэл НовоТвист® зүүтэй хамт хэрэглэхээр зориулж үйлдвэрлэсэн байдаг. Микстард® Пенфиллын® хайрцганд хэрэглэх дэлгэрэнгүй зааврыг хийж хавсаргасан байна.