Байршил
|
Үлдэгдэл 0 |
Хэрэглэх заалт: Артичоке – ийн экстракт бөгөөд тодорхой хугацаанд хөнгөн хэлбэрээр цөсний үүсэлтийг байнга дэмжиж, улмаар цөсний замын зогсонгишлоос сэргийлж, хоол боловсруулалтанд оролцох нойр булчирхайн ферментийн ялгаралтыг ихэсгэнэ. Эмийн бодис болох энэхүү бэлдмэл нь өөх тостой хоол идсэний дараа хоол боловсруулах замын талаас илрэх зохимжгүй байдал, тухайлбал хоол шингэхгүй байх, гэдэс хийгээр дүүрч цанхайх байдлыг эмчлэх ба элэгний цочмог үрэвслийн дараахь үлдэц, элэгний архаг өвчнүүд, цөсний замын хурцавтар ба архаг явцтай өвчнүүд болон цөсний хүүдийн чулууны улмаас хагалгаа хийлгэсний дараахь үе зэрэгт хэрэглэнэ.
Жор: Жоргүй олгоно.
Найрлага: 1 шахмалд 55 мг артичоке экстракт агуулагдана.
Үйлдвэрлэсэн улс: Австри
Хэрэглэх заавар: Уухаар хэрэглэнэ. Ердийн тун нь 1-2 бүрхүүлтэй шахмалыг өдөрт 3 удаа хоол ундтай хамт хэрэглэнэ.